“Дэлхийн стандартын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 14-нд тэмдэглэдэг.  Тус өдрийг энэ онд “СТАНДАРТ НЬ ХОТЫГ ИЛҮҮ УХААЛАГ БОЛГОНО” уриатайгаар Стандарт, хэмжил зүйн газар нь Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн засаг даргатай хамтран амжилттай зохион байгууллаа. 

Энэхүү семинарын арга хэмжээнд:

  • Стандарт нь хотыг илүү ухаалаг болгоно (Ухаалаг хотыг бий болгоход стандартчилал, тохирлын үнэлгээгээр хэрхэн дэмжлэг үзүүлэх) Ухаалаг тогтвортой хот байгуулахад дэмжлэг үзүүлэх харилцаа холбооны стандартчиллын судалгаа, цаашдын чиг хандлага
  • Хот төлөвлөлт
  • Ногоон хөгжлийн хөтөлбөрийн танилцуулга
  • Хэмжил зүйн салбарт ухаалаг системийг нэвтрүүлэх нь зэрэг илтгэл мэдээллүүд тавигдсан юм.

Ухаалаг хот”-ыг байгуулах нь мэдээж ихээхэн ярвигтай хэцүү ажил бөгөөд хотыг хөгжүүлэхэд хот бүр янз бүрийн өөрийн гэсэн бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх асуудалтай тулгарна.

Гэсэн хэдий ч энэхүү бэрхшээлийг арилган шийдвэрлэх хялбаршуулсан нийтлэг нэг арга хэрэгсэл байх бөгөөд энэ нь стандартчилал гэж олон нийтээрээ хүлээн зөвшөөрч энэхүү “Дэлхийн стандартын өдөр”-ийг дээрх уриатайгаар тэмдэглэж байна.

Эрчим хүчний хангамж, нийтийн тээвэр, бүх нийтийн боловсрол, эрүүлийг хамгаалах үйлчилгээ, хотын ногоон хөгжил, мэдээллийн технологи, нийтийн аж ахуй зэрэг салбарт дэлхийн тэргүүлэх инноваци, туршлагыг нэвтрүүлсэнээр дээд зэргийн аюулгүй байдлыг хангасан, үйлчилгээ бүхий хотыг бий болгох нөхцөл хангагдах нь дамжиггүй.

“Ухаалаг хот” хэмээх стандартчиллын гол давуу тал нь хотын бүхий л үйл явцыг бүхэлд нь зарчмын шинэ боломж бүхий нэгдсэн “оюунлаг орон зай” болгон хувиргах явдал юм