Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
02 сарын 13, 2026
АНУ-ын Засгийн газрын Соёл, боловсролын товчооноос санаачилан хэрэгжүүлдэг кино урлагийн нэр хүндтэй хөтөлбөр болох American Film Showcase (AFS) дахин зохион байгуулагдахаар болжээ.
Хөтөлбөр энэ удаад спортын сэдэвт баримтат кино бүтээгчдийн дунд сонгон шалгаруулалт явуулах бөгөөд 2026 онд АНУ-д зохион байгуулагдах дэлхийн хэмжээний хоёр том спортын үйл явдалтай давхцаж буйгаараа онцлог аж. Тодруулбал, FIFA World Cup болон Summer Olympics, Summer Paralympics наадмууд энэ онд зохион байгуулагдах юм.
Сонгогдсон оролцогч дэлхийн авьяаслаг 12 кино найруулагчдын нэг болох боломжтой бөгөөд АНУ-ын Лос Анжелес хотод байрлах University of Southern California (USC)-ийн Кино урлагийн сургуульд 10 хоногийн бүрэн санхүүжилттэй резиденсид хамрагдах ажээ.
Түүнчлэн хөтөлбөрт дараах боломжууд багтжээ. Үүнд,
Хөтөлбөр нь оролцогчдын бүх зардлыг бүрэн хариуцах бөгөөд спортын чиглэлээр баримтат кино бүтээж буй найруулагч, продюсеруудад нээлттэй ажээ. Өргөдлийг 2026 оны хоёрдугаар сарын 26-ныг хүртэл хүлээн авах юм байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Танилцуулга: mn.usembassy.gov/afs-residency-02062026
Өргөдөл гаргах: https://forms.gle/pPEucvZtB5VFUHoM8
Эх сурвалж: АНУ-ын Элчин сайдын яам
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.