БЭЭЖИН./Xinhua/. БНХАУ-ын дарга Си Жиньпин пүрэв гарагийн өглөө тусгай нислэгээр Бээжин хотоос БНАСАУ-ыг зорилоо.

Си Жиньпин БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Уны урилгаар тус улсад айлчилж байгаа юм.

БНХАУ-ын даргыг түүний гэргий Пэн Лиюань болон БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны гишүүн, Коммунист намын Төв хорооны Гадаад хамтын ажиллагааны Комиссын дарга Ян Жечи, Гадаад хэргийн сайд Ван И зэрэг  төлөөлөгчид багтсан өргөн бүрэлдэхүүнтэй баг дагалдан явж байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг