Х.Оргил
06 сарын 06, 2019
Өнөөдөр Төрийн ордонд Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын их хурал болж өнгөрлөө. Тус хурлаа намын дүрмээ баталж, намын даргаа сонголоо.
Их хурлын төлөөлөгчдийн олонхийн саналаар ШИНЭ намын даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан сонгогдсон байна.
“Шударга иргэдийн нэгдсэн эвсэл”-д нэгдэхээр 68.000 иргэний гарын үсэг цуглараад байгаа намын хатуу харьяалалгүй гэдгээрээ тус хүчин онцлог билээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан гажуудсан Ардчиллыг засч залруулан, үндэсний эрх ашиг, шударга ёсыг эрхэмлэн дээдэлдэг нийгмийг бүтээхийн төлөө дуу хоолойгоо хүргэнэ хэмээн намын гишүүддээ амласан байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.