ЛОНДОН. /Daily Mirror/. Шри Ланкагийн цагдаа нар "Жамаат ат-Таухид аль-Ватания" бүлэглэлийн амиа золиослогч террорист болохоор бэлтгэж байсан 7 хүнийг баривчилжээ.

Цагдаагийн газрын мэдээлснээр, баривчлагдсан  хүмүүс Шри Ланкад болсон цуврал дэлбэрэлтийг зохион байгуулагчтай нягт холбоотой байсан аж. Тэд Шри Ланкагийн өмнөд хэсэгт байдаг  Хамбантота хотод бэлтгэл хийж байжээ. 

Дөрөвдүгээр сарын 21-нд Шри Ланкагийн сүмүүд, эмнэлгүүд, зочид буудлуудад үйлдсэн халдлагын улмаас 250 гаруй хүн амиа алдсан билээ. Шри Ланкагийн Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, амиа алдагсдын дунд гадаадын 42 иргэн байжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг