Г.Сайнзаяа
11 сарын 15, 2017
Америкт энэ лхагва гарагийн өглөөний 08.00 цагт буутай этгээд дунд сургуульд гал нээгээд гадагш гарч халдлагаа үргэлжлүүлжээ. Энэ явдал Калифорнийн хойд нутгийн Ранчо Техама гэдэг жижиг хотод болж, таван хүний амийг авч одлоо. Шархадсан гурван хүүхэд эмнэлэгт байгаа бөгөөд нэг нь хоёр удаа буудуулж, нөгөө нь машинд ээжийнхээ дэргэд сууж байхдаа суманд оногджээ. Энэхүү хотод 1500 хүн оршин суудаг аж.
Цагдаа нар хэрэгтнийг газар дээр нь буудан хөнөөжээ. Хэрэгтний хэн болох, хэрэг үйлдэх болсон шалтгааныг тогтоохоор мэргэжилтнүүд ажиллаж байна. Ранчо Техама нь Калифорни мужийн нийслэл Сакраментогоос 180 км-ийн зайд байдаг ажээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.