Онолбаатарын Анужин
09 сарын 24, 2026
Шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдааг нийслэлийн есөн дүүргийн 18 байршилд 152 цэгээр борлуулж байна.
Нийслэлийн хүн амын хүнсний тогтвортой хангамжийг бэхжүүлэх, дотоодын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх, борлуулах, зах зээлийн хүртээмжийг нэмэх, шинэ технологи, органик үйлдвэрлэлийг дэмжих, тариаланчдын гар дээрээс шинэ ургацын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх зорилгоор “Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2026”-г Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байгаа юм.
“Намрын ногоон өдрүүд” худалдаанд 21 аймгийн үндэсний үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид шинэлэг, олон нэр төрлийн бүтээгдэхүүнээ 21 дэх жилдээ борлуулж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн хүнсний хангамж гадаад зах зээл, хил боомт, тээвэр логистикийн нөхцөлөөс хамааралтай байна. Нийслэлийнхний хэрэглэж буй хүнсний ногооны 43 хувь, жимс жимсгэнийн 97 хувь нь импортынх. Иймд хотын хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангах тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийг байгуулж, дөрвөн улирлын хүлэмж, төрөлжсөн агуулах, боловсруулах үйлдвэр, тээвэр логистик, инновацын төвийг нэг дор цогцлоох юм” гэдгийг онцлов.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.