Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул IV ширээнд оноогоороо тэргүүлэн, алтан медалийн эзэн болсон билээ. 

Түүнийг өнөөдөр төрөлх Орхон аймгийн засаг дарга С. Батжаргал хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн нэг өрөө байраар бахдам амжилтыг нь урамшуулсан байна. 

Б.Мөнгөнзул нь 10 өрөг тоглож найм хожиж, нэг тэнцэн, нэг хожигдож 85 хувийн хожил авч, ширээндээ түрүүлсэн юм. Энэхүү амжилтаараа Дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангаж цолоо ахиулсан юм.