ТОКИО. /NHK/. Японы жижиглэн худалдааны “Seven & i” компани болон “Coca-Cola” компанийн Япон дахь салбар хуванцар хаягдлыг бууруулах зорилгоор дахин боловсруулсан хуванцарын хэрэглээгээ нэмэгдүүлэхээр болжээ. 

“Seven & i” компани дэлгүүрүүдээсээ жил тутам 300 сая орчим ундааны хуванцар сав цуглуулдаг ажээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, “Coca-Cola” компани бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ дахин боловсруулсан хуванцар савны хэрэглээгээ нэмэгдүүлэхийг зорьж байгаа бөгөөд тэдгээр бүтээгдэхүүнийг нь “Seven & i” компани борлуулах ажээ.

Японд ундааны дахин боловсруулсан хуванцар савыг хоол хүнс хадгалах сав болон мяндас зэргийн үйлдвэрлэлд түгээмэл ашигладаг ба дөнгөж 10 хувийг ундааны сав дахин хийхэд ашигладаг байна. 



Ундаа үйлдвэрлэдэг өөр нэгэн компани болох “Suntory Holdings” 2030 он гэхэд дахин боловсруулсан хуванцарынхаа 60 хувийг ундааны сав хийхэд ашиглахаар төлөвлөж байгаа ажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг