Хүдэрчулууны Хулан
06 сарын 09, 2025
Улаанбаатар хотод 158 га газрыг чөлөөлж, бие даасан хотын дэд төвийг бий болгохоор"Сэлбэ 20 минутын хот"-ын төслийг хэрэгжүүлэхээр болсон бол үүнтэй холбоотойгоор төслүүдэд хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллах саналыг авч эхэлжээ. Ийнхүү “Сэлбэ 20 минутын хот” төслийнхний зүгээс selbecity.mn цахим хуудсыг өнөөдрөөс нээж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэдсанал болгох ашигтай байршлуудыг танилцуулсан байна.
Төслийн 26 байршлын 41 га газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хувийн хэвшилтэй хамтарч ажиллах саналыг хүлээж авч эхэлжээ. Өөрөөр хэлбэл, бүтээн байгуулагчид, үл хөдлөхийн хөрөнгө оруулагчид, үйлчилгээний зах зээлд ажилладаг бүхий л байгууллага оролцох боломжтой аж. Өдгөө хамтын ажиллагааны журмыг боловсруулж байгаа бөгөөд хувийн аж ахуйн нэгжүүдээсарав хоногийн хугацаанд санал авахаар болжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.