Санхүүгийн мэдээллийн алба нь гоАМЛ програмыг 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. 

гоАМЛ програм нь НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газар (UNODC)-аас санхүүгийн мэдээллийн албанд зориулан боловсруулсан мэдээлэх үүрэгтэй этгээдийн бүртгэл, хуулийн хүрээнд холбогдох мэдээллийг тайлагнах, хүлээн авах, хянах гоАМЛ портал болон холбогдох мэдээлд дүн шинжилгээ хийх дотоод үйл ажиллагааны гоАМЛ Клиент програм гэсэн хоёр хэсгээс бүрдсэн мэдээлэл боловсруулах, үйл ажиллагааг хялбаршуулсан, дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн цогц систем юм.