СӨҮЛ. /Cnet/. БНСУ-ын “Samsung” компани шинэ загварын бүтээгдэхүүнээ ирэх сарын 11-нд АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотод танилцуулахаа албан ёсоор мэдэгджээ.

Ажиглагчдын таамаглаж буйгаар, “Samsung” компани “Galaxy S11”-ийн гурван шинэ загварыг /хэмжээний хувьд/, тэр дундаа эвхэгддэг ухаалаг утсаа танилцуулах төлөвтэй байна. Үүний зэрэгцээ “Galaxy Note 10”-ын загвар, 5000 mAh зай хураагуур, 108 мегапикселийн камер, “5G” сүлжээ зэрэг нь удахгүй танилцуулах шинэ загварын бүтээгдэхүүнд багтсан гэх шуум дэгдээд буй.

"Samsung" компанийн “5G” сүлжээтэй, эвхэгддэг загвар нь энэ оны хамгийн анхаарал татсан ухаалаг утасны нэг байх болов уу. Мөн түүнчлэн гэрэл зурагт хоббитой хүмүүст камерын дэвшил таалагдах нь дамжиггүй юм. "Samsung"-ийн “Galaxy Note 10” болон А цувралын ухаалаг гар утасны борлуулалт сайн байгаатай холбоотойгоор тус компанийн ухаалаг утаснаас олох  орлого нэмэхтэй байгаа хэдий ч компанийн нийт орлого хасахтай байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг