Женнифер Гарнер хүүхдүүдийнхээ эцэг Бэн Аффлексаас холдсон ч гэсэн хүүхдүүдээ хайрлах сэтгэлээс үүдэн түүнд нээлттэй гараа байнга сунгадаг. 8 сарын 23-нд Пэппэрминт киноны од жүжигчин бүсгүй, түүний салсан нөхөр болох Бэнийг архины донтолтыг эмчлэх эмчилгээнд хүргэж өгсөн байна. 46 настай Женнифер, Бэнээс гурван хүүхэдтэй бөгөөд хүүхдүүдээ асран халамжлахад Бэн эрүүл байх нь чухал учраас тэднийг бодон түүнд тусалж байгаагаа People сэтгүүлд хэлжээ. Энэ нь түүний эхний удаа биш юм. Тэд Бэний архинд донтох, мөн мөрийтэй тоглох асуудалаас үүдэн салах өргөдлөө өгсөн бөгөөд  уг өргөдлийг гаргаснаас 3 жилийн дараа шүүхээс зөвшөөрсөн шийдвэрийг хүлээн авсан байна. Бэн болон Женнифер спорт арга хэмжээ, сүмийн цуглаанд хүүхдүүдтэйгээ оролцдог ажээ. Бэн найз бүсгүй Линдси Шүүксаас салсаныхаа дараа, 22 настай порно одтой холбогдсон ч Женнифер үүнийг үл харгалзан түүнд тусалж байгаа нь олныг гайхуулсан байна.