Реппер Ники Минаж нууцаар гэрлэсэн үү?

Э.Мөнхтуяа
08 сарын 19, 2019

Ники Минаж сүйт залуу Кеннет Петтитэй гэрлэсэн гэсэн таамаглал саяхан тархсан байна. Учир нь 36 настай реппер, Беверли Хиллзийн шүүх хурлын танхимаас гэрлэх зөвшөөрөл хоёр долоо хоногийн өмнө авсныхаа дараа Баасан гарагт твиттерийнхээ нэрийг хатагтай Петти болгон өөрчилсөн юм. 

Ники Минаж “Queen”радиод ярилцлага өгөх явцдаа Кеннеттэй 80 хоногийн дараа гэрлэнэ хэмээн мэдэгдсэнээс хэдхэн хоногийн дараа уг үйл явдал болжээ.

Ники Минажийн төлөөлөгчтэй холбогдон нууц хурим болсон эсэхийг тодруулахад “Реппер шинэ цомгоо гаргахаар завгүй ажиллаж байгаа, цомог бэлэн болохоос өмнө гэрлэлтээ батлуулах ба харин цомог гарсаны дараа хуримын ёслолоо хийнэ” хэмээн мэдэгджээ. 

Хосууд өсвөр насандаа Квинст амьдарч байхдаа танилцсан ба насанд хүрсэн хойноо романтик харилцаагаа эхлүүлсэн ажээ.

Кеннет нь “Zoo” хочтой ба хүн амины хэрэгт холбогдож байсан бэлгийн хүчирхийлэгч хэмээн бүртгэгдсэн нэгэн юм. Хар бараан намтартай залуутай дотно харилцаа үүсгэсэнд олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа гэнэ.


Холбоотой сэдвүүд

ники минаж холливуд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.