Physical: Asia шоуны оролцогч Эдди Жо Уильямс Монголын “Дауны холбоо”-нд зочиллоо

“Physical: Asia” шоуны оролцогч, тамирчин Эдди Жо Уильямс өнөөдөр Монголын “Дауны холбоо”-нд зочлон тус байгууллагын кофе шоптой танилцжээ.

Тэрбээр даунтай ажилчидтай хамт цагийг хөгжилтэй өнгөрүүлж, халуун кофе уун ярилцаж, цахим хуудастаа бичлэг байршуулаад амжсан юм. 

Тэрбээр даун синдромтой охины аав бөгөөд өмнө нь “Бурхан манай гэр бүлд их итгэсэн учраас ийм охин заяасан гэж би боддог” хэмээн ярьж байсан удаатай.

Энэхүү уулзалт нь даун синдромтой хүмүүсийг нийгэмд оролцуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны үнэтэй дэмжлэг боллоо.


Холбоотой сэдвүүд

дауны синдром дэлхий

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.