АНУ-ын Вашингтон хотын баруун хэсэгт замаасаа гарч осолдсон галт тэрэг хурд хэтрүүлж явсныг мэргэжилтнүүд тогтоожээ. Amtrak үйлдвэрийн энэхүү галт тэрэг гүүрэн дээгүүр явж байхад 14 чиргүүлийн 13 нь замаасаа гарсан байна. Тэднээс зарим нь Сиэтл хотын захын хурдны зам руу унаж таван машин, хоёр ачааны машинтай мөргөлджээ. 

Ослоор гурван хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн хүнд, хөнгөн бэртсэн тухай цагдаа нар мэдээлсэн. Тус улсын Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс гарт тэрхийг 128 км/цагийн хурдтай явж байсныг хэлсэн юм. Харин хэвлэлүүд галт тэрэг замын муруй хэсэгт осолдохынхоо яг өмнө 127 км/цагаас 48 болж огцом буурсан гэсэн. 

Amtrak компанийн зүгээс хурд хэтрүүлсэн галт тэргийг автоматаар удаашруулдаг системийг төмөр замд суурилуулаагүй байсан гэсэн тайлбар өглөө. ТХАБҮЗ-өөс галт тэрэг юуны учир хурд хэтрүүлэн давхиж байсныг тогтоохоор ажиллаж буй.