Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын бизнес төлөвлөгөө, замын зураг боловсруулах зөвлөх баг шалгаруулна

Б.Номин
11 сарын 18, 2025

Дэ Нэйче Консерванси (The Nature Conservancy) нь 1951 онд байгуулагдаж 80 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгаль хамгаалах байгууллага юм. 2008 оноос хойш манай байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар нь Монголын орны чухал экосистемүүдийг хамгаалах, зэрлэг амьтад болон орон нутгийн иргэдийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

"Өвлөгдөн үлдэх нутаг: Онон-Балжийн Байгалийн цогцолборт газар" (ӨҮН-ОББЦГ) хөтөлбөр нь Өвлөгдөн үлдэх газар нутаг сан (ӨҮГНС)-аас санхүүжүүлж,  болон Дэлхийн Байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар (ДБХС-Монгол)-ын түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй 15 жилийн төсөл бөгөөд 2024 оны 7-р сараас эхэлсэн. Энэхүү санаачилгын гол зорилго нь 2030 он гэхэд Онон-Балжийн Байгалийн цогцолборт газрын (ОББЦГ) байгалийн үзэсгэлэнт газар нутаг дахь биологийн олон янз байдал, экосистем, соёлын өвийг хойч үедээ тогтвортойгоор хамгаалж, хадгалан үлдсэн байна.


 Энэхүү зорилгод хүрэхийн тулд дараах дөрвөн үндсэн үр дүнг тодорхойлсон.

1. Биологийн олон янз байдлын ашиг тусыг хүртэж, нийгмийн үр өгөөж бий болгох зорилгод хүрэхийн тулд мэргэжлийн түншлэлүүд нь Онон-Балжийн Байгалийн цогцолборт газрын сонгосон Өвлөж үлдсэн газар нутгийг үр дүнтэй, тогтвортой удирддаг болсон байна.

2. ОББЦГ нь байгаль хамгаалал, хөгжлийн хэрэгцээ шаардлага нь хүн, зэрлэг амьтдын зэрэгцэн оршиж, мөнхөд цэцэглэн хөгжиххамтын хүчин чармайлтыг бий болгосон загвар Тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН) болно.

3. Байгальд суурилсан шийдлийн зарчмуудыг хэрэгжүүлснээр, орчны бүс дэх нөөц, ӨҮГН-ийг орон нутгийн малчид болон эдийн засгийн ашин тусын тулд тогтвортой ашиглаж, удирдана.

4. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс зайлсхийх, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, нөлөөллийг бууруулах стратегааг дамжуулан ӨҮГН-т үзүүлэх нөлөөллийг хамгийн доод түвшинд хүргэнэ.

2008 оноос хойш ОББЦГ-ийг дөрвөн жилийн хугацаатай менежментийн төлөвлөгөөнүүдийн дагуу хамгааллын үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж ирсэн бөгөөд эдгээр менежментийн төлөвлөгөөнүүд өөрчлөгдөж буй зорилтууд болон нөхцөл байдлыг тусгахын тулд тогтмол шинэчлэгдэж, сайжруулагдаж байсан. 2014-2018 оны төлөвлөгөөг 2013 онд шинэчлэн, 2018 он хүртэлх нарийвчилсан үйл ажиллагааг багтаасан. Одоогийн менежментийн төлөвлөгөө нь 2024-2033 оны хугацааг хамран батлагдаж, хэрэгжиж байна.

ОББЦГ-ийн менежментийн болон аялал жуулчлалын төлөвлөгөө зэрэг бичиг баримтуудтай уялдуулж, тэдгээрийн үр дүнтэй хэрэгжилтийг дэмжих үүднээс ӨҮГН төсөл нь урт хугацааны замын зураг бүхий цогц бизнес болон санхүүгийн төлөвлөгөөг боловсруулах зөвлөх үйлчилгээ авахаар төлөвлөж байна. Энэхүү төлөвлөгөө нь санхүүжилтийн нөөцийг нэгтгэх, үйл ажиллагаа болон хүний нөөцийн чадавхыг зохион байгуулах стратегийг тодорхойлно. Төлөвлөгөө нь талуудын оролцоог хангах аргаар боловсруулагдаж, стратегийн уялдаа холбоо, урт хугацааны тогтвортой байдлыг хангах үүднээс цогцолборт газрын батлагдсан менежментийн төлөвлөгөөтэй нягт уялдсан байх шаардлагатай.



Зорилго

Онон-Балжийн байгалийн цогцолбор газрын (ОББЦГ) урт хугацааны санхүүгийн тогтвортой байдал, үр дүнтэй менежментийг хангах бизнес төлөвлөгөөг одоо хэрэгжиж буй менежментийн төлөвлөгөө болон холбогдох хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд талуудын оролцоотой боловсруулах.


Зорилтууд

Бизнес болон санхүүгийн төлөвлөгөө нь дараах зорилтуудыг хангана:

  • ОББЦГ-ын урт хугацааны алсын хараа, эрхэм зорилгыг тодорхойлж, менежментийн төлөвлөгөөтэй уялдуулан, дутагдалтай талуудыг тодорхойлох (gap analysis);
  • Хамааралтай талуудын оролцоог хангах аргаар, эрхэм зорилго, алсын хараа хэрэгжүүлэх тодорхой зорилтууд, үе шатууд, тодорхой хугацаа бүхий стратегиудыг багтаасан замын зураг, хугацааг хариулсан төлөвлөгөө боловсруулах;
  • Санхүүгийн нарийвчилсан төлөвлөлт хийх, үүрэг хариуцлагыг сайжруулах зорилгоор эрх зүйн болон бүтцийн механизмуудыг бэхжүүлэх;
  • Орлого бүрдүүлэх олон талт стратеги болон санхүүгийн загварууд боловсруулах замаар санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих;
  • Байгаль хамгаалалтай холбоотой бизнесүүд- жишээ нь эко аялал жуулчлал, тогтвортой бэлчээр ашиглалт, орон нутгийн бүтээгдэхүүн, байгаль хамгааллыг урамшуулал зэрэг орлогын эх үүсвэрүүдийг орчны бүсэд нэвтрүүлэх схемүүдийг тодорхойлж, санал болгох;
  • Төлөвлөгөөг боловсруулах болон хэрэгжүүлэх үйл явцад оролцогч талууд болон орон нутгийн иргэдийн оролцоог идэвхтэй хангах;
  • Жуулчид болон нутгийн иргэдийн байгаль хамгаалал болон санхүүгийн тогтвортой байдалд оруулах хувь нэмрийн ойлголтыг нэмэгдүүлэх;
  • Үйл явцыг хэрэгжилтийг хянах зорилгоор хяналт үнэлгээ, дасан зохицох менежментийг тогтолцоог бий болно.

Ажлын цар хүрээ

Зөвлөх баг/байгууллага нь оролцооны аргаар, баримтад суурилсан арга барилыг ашиглан Онон-Балжийн Байгалийн цогцолборт газрын (ОББЦГ) бизнес, санхүүгийн цогц төлөвлөгөөг боловсруулах үүргийг хүлээнэ. 

Ажлын цар хүрээнд дараах гол ажлууд багтана:

a) Нөхцөл байдлын шинжилгээ (Баримт бичгийн тойм судалгаа)

  • Онон-Балжийн Байгалийн цогцолборт газрын санхүүгийн өнөөгийн байдал, эх үүсвэрүүд, нийгэм-эдийн засгийн нөхцөл байдлыг  үнэлж; менежментийн одоогийн практик, дэд бүтэц, санхүүгийн төлөв байдлыг үнэлэх;

Одоо байгаа төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээлүүдийг тодорхойлох;

  • Урт хугацааны байгаль хамгааллын үйл ажиллагааг дэмжих; ОББЦГ-ын тогтвортой санхүүжилтийн механизмын тодорхойлох зорилгоор оролцогч талуудтай урьдчилсан зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, үүнийг цогцолборт газрын менежментийн төлөвлөгөөтэй нийцүүлж болосруулах.
  • ОББЦГ-ын хамгаалалтын захиргаа болон бусад орлцогч талуудтай семинар, оролцогч талуудтай ярилцлага, хэлэцүүлэг, ганцаарчилсан ярилцлага хийх. Биечлэн очиж ажиллах
  • Судалгааны өгөгдөл, менежментийн төлөвлөгөө, оролцогч талуудын шинжилгээний төлөвлөгөө, байгууллагын үнэлгээний тайлан, хууль эрх зүйн баримт бичиг, одоо байгаа бизнес болон санхүүгийн төлөвлөгөө гэх мэт холбогдох баримт бичгүүдэд тойм судалгаа хийх;

б) Стратегийн Төлөвлөлт

  • Орлого бий болгох, бүрдүүлэх, зардлыг оновчтой болгох шийдэл, боломжуудыг тодорхойлж, санал болгох.
  • Де Нейчэ Консерванси, ДБХС-Монгол, ОББЦГ-ын захиргаа, орчны бүсийн зөвлөл, орон нутгийн иргэд зэрэг холбогдох оролцогч талуудтай нягт хамтын ажиллаж цогцолборт газрын удирдлагын стратегийн зорилтууд, үйл ажиллагааны алхмуудыг боловсруулах.
  • ТНС, ДБХС-Монгол, ОББЦГ-ийн Удирдлага, орчны  бүсийн зөвлөл, орон нутгийн иргэд зэрэг холбогдох оролцогч талуудтай хамтран ажиллаж, ОББЦГ-ийн урт хугацааны алсын хараа, эрхэм зорилгыг тодорхойлж замын зураг боловсруулах.
  • Урт хугацааны тогтвортой байдлыг дэмжих нэмэлт санхүүжилтийн хэрэгцээ, орлогын эх үүсвэрийг багтаасан санхүүгийн загвар, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг санал болгох.
  • Хэрэгжүүлэлтийн явцыг хянах зорилгоор хяналт үнэлгээний механизмыг  боловсруулж, санал болгох.

c) Хууль эрх зүй, институц болон түншлэлийн механизмууд:

  • Санхүүгийн төлөвлөлт, нөөцийн хуваарилалт, хариуцлагыг бэхжүүлэх хууль эрх зүйн болон институцын механизмуудыг тодорхойлох;
  • Хамтын ажиллагаа, дэмжлэгийг үр дүнтэй ашиглах түншлэлийн механизмуудыг тодорхойлох.

e) Бизнес болон Санхүүгийн Төлөвлөгөө Боловсруулах

  • Монголын Байгалийн Өв Сан (MNLF), Төслийн Зохицуулах Нэгж, ТиЭнСи-гийн Өнө мөнхийн Монгол хөтөлбөр (ӨММХ), Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга зэрэг одоо байгаа болон ижил төстэй хэрэгжиж буй төслүүдээс мэдлэг мэдээл, туршлагыг судлыхын тулд төслийн талбарт очиж, оролцогч талуудтай зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулах.
  • SWOT дүн шинжилгээ хийхдээ санхүүгийн загварчлалын үндэсний болон олон улсын шилдэг туршлагыг ашиглах.
  • Тогтвортой менежмент, санхүүжилтийг (тогтвортой санхүүжилтийн механизмууд) хангаж, орчны бүсэд байгаль хамгааллыг дэмжихэкосистемийн үйлчилгээний төлбөр, биологийн олон янз байдлын нөхөн төлбөр, сан, орлого хуваарилалтын схем зэрэг одоогийн санхүүгийн дутагдал, олон талт боломжуудыг тодорхойлох. Нэмэлт боломжит хувилбаруудыг бас авч үзэх.
  • Тусгай тохиолдол болон ерөнхий үйл ажиллагааны санхүүгийн эрсдэлийг тодорхойлж, эрсдэлийг бууруулах арга хэмжээг тодорхойлох.
  • Санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулж, ОББЦГ-д зориулсан санхүүжилтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үр дүнтэй, зардал багатай сурталчилгаа, маркетингийн хэрэгслүүдийг тодорхойлох.

Бизнес төлөвлөгөө нь дараах шалгууруудад нийцүүлэн боловсруулагдана:

  • Менежментийн төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхэд хэрэгсэл болж, тогтмол шинэчлэгдэж, үйл явцыг хянах зориулалтаар ашиглагдах баримт бичиг байна.
  • Цогцолборт газрын урт хугацааны стратеги буюу "замын  зураглал, төлөвлөгөө"-тэй нийцсэн байх бөгөөд үндсэн ба хамгийн оновчтой хамгааллын хувилбаруудын хоорондын харьцуулалтын шинжилгээг багтаана.
  • Богино, дунд болон урт хугацааны (1-15 жил) хүрээг хамаарна.
  • Зардал, орлогын нарийвчилсан тооцооллыг хийж, санхүүгийн дутагдлыг тодорхой харуулсан байна (зорилтот тус бүрээр ангилагдсан байх нь зүйтэй).
  • Төсвийн хөрөнгө, хандиваас гадна олон янзын орлогын эх үүсвэрийг судалж, тусгасан байна.
  • Санхүүжилт босгоход тохиромжтой, тодорхой, хэрэгжүүлэх боломжтой хураангуйг багтаана.
  • Орон нутгийн орлого олох боломжууд болон байгаль хамгаалалтай холбоотой эдийн засгийн ашиг тусыг тусгасан байна.

d) Талуудын оролцоог хангах, чадавх бэхжүүлэх сургалт

  • Оролцогч талуудын болон нутгийн иргэдийн оролцоог бүрэн хангаж, чадавх, шийдвэр гаргалтад оролцооны чиглэлээрх дутагдал, бэрхшээлүүдийг тодорхойлох.
  • Бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хамтран ажиллах талуудад зориулж 2-3 удаагийн сургалт явуулах. Үүнд орон нутгийн санхүү, төрийн сан хариуцсан албан хаагчдад санхүүгийн төлөвлөлт хийх цогц сургалт багтаах
  • Санхүүгийн төлөвлөлт, зарцуулалтын хууль эрх зүйн болон байгууллага хоорондын зохион байгуулалтыг бэхжүүлэх зөвлөмж, практик шийдлүүдийг боловсруулах.

4. Хүлээлгэн өгөх бүтээгдэхүүн/гүйцэтгэл болон төлбөрийн хуваарь:

Эхлэх огноо: 2025 оны 12-р сарын 15

Дуусах огноо: 2026 оны 5-р сарын 30

Зөвлөх нь  дараах хуваарийн дагуу бүтээгдэхүүнээ хүлээлгэн өгнө.  

5. Тайлагнах шаардлага

Гүйцэтгэгч нь ӨҮН-ОББЦГ төслийн удирдагч болон төслийн багт тайлагнах бөгөөд бүх гүйцэтгэлт ажлыг тохиролцсон цаг хугацааны хүрээнд англи, монгол хэл дээр ирүүлнэ.

6. Холбоо барих мэдээлэл

Бүх гүйцэтгэлт ажлыг ӨҮН-ОББЦГ төслийн удирдагч болон төслийн багт ирүүлэх ёстой. Энэхүү ажилтай холбоотой зохицуулалтыг томилогдсон Хамтын ажиллагаа хариуцсан зохицуулагчаар дамжуулан явуулна.

7. Зөвлөх/зөвлөх багийн бүрэлдэхүүн болон тавигдах шаардлага

  • Мэргэжил: Холбогдох салбарт дээд боловсрол эзэмшсэн (жишээ нь: байгаль орчны эдийн засаг, байгаль хамгаалал, тогтвортой санхүүжилт, санхүү, хууль эрх зүйн зохицуулалт эсвэл байгалийн нөөцийн менежмент), байгаль хамгаалал эсвэл тусгай хамгаалалттай газар нутагт бизнес төлөвлөгөө эсвэл тогтвортой санхүүжилтийн стратеги боловсруулах чиглэлээр 5 болон түүнээс дээш жилийн туршлагатай байх.
  • Техникийн ур чадвар: Санхүүгийн загварчлал, зардал-үр ашгийн шинжилгээ, хувилбар төлөвлөж боловсруулах зэрэг ур чадвартай, шинжилгээний болон танилцуулга хийх өндөр ур чадвартай байх.
  • Байгаль хамгааллын мэдлэг: Биологийн олон янз байдал, тусгай хамгаалалттай газар нутгын менежмент, нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежмент (НИТБНМ)-ийн талаар бүрэн дүүрэн ойлголттой.
  • Холбогдох туршлага: Монгол эсвэл ижил төстэй нийгэм-экологийн нөхцөлд ажилласан туршлагатай бол давуу тал болно, орон нутгийн хууль эрх зүйн болон институцын зохион байгуулалтын талаар мэдлэгтэй байх.
  • Хэлний чадвар: Монгол, англи хэлээр чөлөөтэй ажиллах чадвартай.

8. Санал хүлээн авах

Сонирхогч хувь хүн болон байгууллага дараах баримт бичгүүдийг ирүүлнэ үү:

  • Арга зүй, ажлын төлөвлөгөө, багийн бүрэлдэхүүнийг багтаасан техникийн санал
  • Санхүүгийн санал (аялалын зардал, уулзалт, хэлэлцүүлгийн зардал багтаасан)
  • Багийн гишүүдийн товч намтар
  • Өмнө нь гүйцэтгэсэн эсвэл одоо гүйцэтгэж буй ижил төстэй ажлын жагсаалт.

Ажил гүйцэтгэх саналаа 2025 оны 11-р сарын 30-ны өдрийн 17:00 цагаас өмнө Де Нейчэ Консерванси байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газарт хандан adminmongolia@tnc.org болон bakhytgul.titov@tnc.org цахим хаягаар ирүүлнэ үү.

Зөвхөн сүүлийн шатанд шалгарсан талуудтай холбогдох болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.