Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч Монгол Улсад айлчилж байна

Peak.mn
04 сарын 09, 2025

Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч Ана Брайан Нугререс энэ өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Тусгай илтгэгч нь хувь хүний дата мэдээллийг хамгаалах асуудал, тухайлбал хүний эрүүл мэндийн мэдээлэл, кибер аюулгүй байдал, хяналт тандалтын арга хэмжээ, хэрэгжүүлэх механизм, шинэ тутам гарч ирж буй технологийн хэрэглээ болон тодорхой бүлгүүдийн хувийн мэдээлэл зэрэг хувийн мэдээллээ хамгаалах эрхийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар ажиглалт, судалгаа хийх юм.

Монгол Улсын Засгийн газрын урилгаар айлчилж буй Тусгай илтгэгч Улаанбаатар хотын  ойролцоох аймгийн удирдлага, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, Монгол Улс дахь НҮБ-ын Удирдлагын баг бусад холбогдох талуудтай уулзахаар төлөвлөжээ.

Тусгай илтгэгч айлчлалынхаа төгсгөлд буюу 4-р сарын 14-ний өдөр Улаанбаатар хот дахь НҮБ-ын байрны хурлын танхимд зохион байгуулах хэвлэлийн бага хурлын үеэр урьдчилсан ажиглалтаа хуваалцах болно. 

Энэхүү хэвлэлийн бага хурал зөвхөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудад нээлттэй болох юм. 

Тусгай илтгэгч 2026 оны 3-р сард Женевт НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хийсэн айлчлалын тайлангаа танилцуулах аж.

Доктор Ана Брайан Нугререс нь хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудлаарх НҮБ-ын тусгай илтгэгч юм.

Тусгай илтгэгчид нь Хүний Эрхийн Зөвлөлийн Тусгай журам хэмээн нэрлэгддэг үйл ажиллагааны нэг хэсэг юм. НҮБ-ын Хүний эрхийн тогтолцооны хараат бус шинжээчдийн хамгийн том тогтолцоо болох 

Тусгай журам нь дэлхийн өнцөг булан бүрт тодорхой улс орны нөхцөл байдал эсвэл сэдэвчилсэн асуудлуудын талаар хараат бусаар баримт мэдээлэл цуглуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий Хүний эрхийн Зөвлөлийн механизмын ерөнхий нэр юм. 

Тусгай журмыг хэрэгжүүлэгч шинжээчид нь сайн дурын үндсэн дээр ажилладаг. Тэд НҮБ-ын ажилтан биш бөгөөд НҮБ-аас цалинждаггүй. Тэд аливаа Засгийн газар, ямар нэгэн байгууллагаас хараат бус, бие даасан байдлаар ажилладаг.


Холбоотой сэдвүүд

нүб хувийн мэдээлэл

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.