Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 945 баар цэнгээний газар, 310 дэн буудал, 87 саун, шашны 15 урсгалын 321 сүм хийд, 59 фитнесс клуб, 64 амралтын газрын үйл ажиллагааг III сарын 31-ний өдрийг дуустал түр хугацаагаар зогсоох захирамж гараад байгаа билээ. 

Тэгвэл НМХГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж сүм хийдүүдийн судалгааг гаргажээ.

Эдгээр сүм хийдийн хамгийн их буюу 49 хувийг христийн сүм, 20 хувийг буддын сүм эзэлдэг байна. Христийн сүм хамгийн их буюу 76 байрладаг нь Баянзүрх дүүрэг юм. Удаах байранд Сонгинохайрхан дүүрэг орсон бөгөөд нийт 69 сүм христийн сүм үйл ажиллагаа явуулдаг болохыг НМХГ-ын судалгаа харуулжээ.