Австралийн жүжигчин Ребел Вилсон анх 2011 онд "Bride maids" кинонд тоглосноор Холливудын шилдэг инээдмийн жүжигчдийн нэг болсон билээ. Түүнийг хүмүүс "хөгжилтэй тарган охин" гэж нэрлэн, тоглосон кино бүрдээ нь нэгэн хэвийн тарган, бүтэлгүй маягийн дүрийг бүтээж байсан юм. 

Өнгөрсөн оноос Ребел Вилсон турахаар шийдэж, эрс өөрчлөгдсөн юм. Бүтэн жилийн турш, шаргуу хичээллэсний үр дүнд тэрбээр 34 кг жин хасчээ. Түүний жингээ хассан явдал охид бүсгүйчүүдэд урам зориг өгч, олны анхаарлын төвд ороод буй. Тэгвэл BBC-ээс жил бүр тодруулдаг "Оны онцлох 100 эмэгтэй" жагсаалтад багтжээ. 

Саяхан тус телевизид өгсөн  ярилцлагадаа Ребел Вилсон жингээ хассан шалтгаан, өмнө Холливудад байх ямар байсан тухай болоод турсан нууцаасаа хуваалцжээ. 

Ярилцлагын үеэр тэрбээр:

"Би ихэнх эмэгтэй жүжигчдийг хоёр нийлүүлчихсэн юм шиг л тарган байсан. Гэсэн ч би тэр үед өөртөө сэтгэл хангалуун итгэлтэй байж чаддаг байлаа. "Хөгжилтэй тарган охин" нэрнийхээ ачаар би хэдэн зуун сая доллар олж чаддаг. Яагаад турах болсон бэ гэвэл би идэх дур хүслээ захирч чаддаггүй, цаг үргэлж л иддэг байсан. Нэг л өдөр ингэж их идэх нь эрүүл мэндэд маань хор хөнөөлтэй юм байна гэдгийг ойлгосон юм.

Гаргасан шийдвэр маань өөр хэн нэгний төлөө биш зөвхөн өөрийнхөө л төлөө байсан юм шүү. Өглөө бүр 5 цагт босч дасгал хийснээр би маш их эрч хүчийг авдаг. " хэмээн ярьжээ. 

Жүжигчин бүсгүй дасгал хөдөлгөөн хийж байгаагаа инстаграмаар хаягаараа хувцаалцах дуртай нэгэн. Түүний инстаграм хаягыг дагагчид нэг жилийн дотор хоёр дахин нэмэгдэж 10 саяд хүрээд байгаа юм. 

Ребель Вилсоны сүүлийн үеийн зургаас хуваалцъя.