Л.Дэлгэрмаа
11 сарын 10, 2021
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлигаар "Токио-2020" олимп болон паралимпын наадамд өндөр амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчдад төрийн дээд одон медаль гардуулахаар боллоо.
Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Бямбажавын Баттулгад гавьяат дасгалжуулагч, “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин ОУХМ Бат-Очирын Болортуяад гавьяат тамирчин цол хүртээхээр болжээ.
Шагналыг маргааш 14:00 цагаас Төрийн ордонд гардуулна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.