Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар маргааш бүх нийтээрээ амарна.

Учир нь энэ баасан гарагт билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн тохиож буй бөгөөд хуульд зааснаар энэ өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр хэмээн тэмдэглэж, бүх нийтээр амардаг билээ.  

Тиймээс маргааш буюу тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг ТЦА-наас мэдээллээ.