Цахим хог хаягдлыг бууруулах зорилгоор Европын Холбоо гар утас, таблет, камер, чихэвч зэрэг бүх цахилгаан бараанууддаа нэг төрлийн цэнэглэгч хэрэглэх шийдвэр гаргалаа. 

Цахилгаан төхөөрөмжийг ямар компани үйлдвэрлэж байгаагаас үл хамааран USB Type-C оролтын цэнэглэгчийг ашиглах нь шинэ стандарт болон мөрдөгдөх юм.

Ийнхүү ЕХ-ны улсуудын хэрэглэгчид шинэ төхөөрөмж авах бүртээ өөр төрлийн цэнэглэгч дагалдуулан худалдаж авах шаардлагагүй болж байна. Энэ ажил ажил үе шаттай хэрэгжих бөгөөд 2024 оны сүүл гэхэд гар утас, таблет, камеруудын цэнэглэгчийг USB Type-C оролттой болгох бол 2026 онд зөөврийн компьютерт шинэ стандарт мөрдөгдөж эхэлнэ. 

Дэлхий даяар жилд  хэрэглэгддэггүй эсвэл ашиглаж дууссан цэнэглэгчүүд 11000 тонн цахим хог хаягдал үүсгэдэг гэсэн тоо баримт бий. 

Эх сурвалж: europarl.europa.eu