Өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд 18-аас дээш насныханд коронавирусийн гурав дахь тунгийн дархлаажуулалтыг Синафарм, Файзер вакцинаар хийнэ. 

Мөн  өрхийн эмнэлгүүд зохион байгуулж, томуугийн вакцинжуулалтыг хийх юм. Засгийн газраас өмнө нь жилд 100 мянга гаруй вакцин авч, иргэдээ дархлаажуулдаг байсан бол энэ жил 360.600 хүн тун томуугийн вакциныг хүлээн авчээ.

Өмнөх жилүүдэд 11-р сарын дундаас томуугийн дархлаажуулалт эхэлдэг байсан бол энэ жил 9-р сарын дундаас эхэлж байна. 2021 оны намар томуугийн тархалт коронавирусийн тархалттай хавсран дэгдэх эрсдэл байгаа тул томуугийн дархлаажуулалтыг ийн эрт эхлүүлж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Томуугийн дархлаажуулалтыг ковидын вакцин хийлгээгүй 2-11 насны хүүхдүүд болон 65-аас дээш насны иргэд, архаг суурь өвчтэй иргэд болон жирэмсэн эхчүүдэд сайн дурын үндсэн дээр хийх юм. 14-36 долоо хоногтой жирэмсэн эхэд томуугийн вакцин хийж болно. Ковид болон томуугийн вакцин хоорондын зай 21 хоног байх ажээ.