Big Gee фэйсбүүк хуудсаараа дамжуулж үзэл бодлоо илэрхийлсэн нь олон ч хүний загатнасан газар нь маажив. Хэдэн мянган хүн түүний бичлэгийг сошиалд түгээж санал нэг байгаагаа илэрхийлсээр байна.

Тэрбээр инфлүүсерүүдэд зориулж "Муу сайн сонгуулийн хүүхэлдэйнүүд минь цаана чинь амиа тавьж байгаа ААН-үүд чинь эсэргүүцэл үзүүлээд байна. Та нар дэмжихгүй юм уу, төлсөн татвараараа энэ улсын төсвийг бүрдүүлдэг хүмүүс чинь тэд. Амандаа хэдхэн цаас чихүүлчихээд л, амиа бодоцгоод байна уу? " гэж нэлээд бухимдалтайгаар хэлсэн юм. 


Түүний бичлэг дор үлдээсэн иргэдийн сэтгэгдэлээс:

-Уран бүтээлээрээ үг үйлдлээрээ үнэний төлөө дуугардаг шүүмжилдэг. Гэр бүл үр хүүхдээ ч үнэн хайраар хайрладаг мундаг залуу гэж боддог жинхэнэ инфлүүнсер.

-Ёооё тийм байлгүй дээ, санаа амарлаа. наад хүмүүсийн чинь өмнөөс бүр .... улайгаад байсан. Тэр хүмүүсийг хэн байртай машинтай болгосийн бээ, биеэ үнэлэгч нэрч тэр хүмүүст гоёдоно

-Энэ худалдагдсан олны танил гаруудыг эхнээс нь аниад явчихъя л даа. FACECOOK INSTAGRAMM-р дагадаг бол UNFOLLOW хийе

-Овоо доо ингэж дугарах хүн гарсанд баярлаж бна. Би хөөрхий олны танил бишийн болохоор боож үхтлээ 11-р сараас хойш үүнийг байнга хэлж бсан.. Ёстой бүс тасрахын наагуур л байна…
-Урлагийнхнаас ганц хүн дугарах шивдээ.Бусад нь таг чиг. Олон дагагчтай урлагийнхан ингээд дугараад уриалвал нилээн ахицтайдаа.

-Үнэн шт !!! ЭМ-ын ажилчид хүний амь аврах гэж туйлдаж, хамаг байдгаа шавхаж ажиллаж байна шт ээ Наадам цахим нтр ч гэхшиг тэр мөнгөөр нь амьсгалын аппарат нэмж мөн голомтод ажиллаж байгаа ЭМ-ын ажилчидад дэм болоод өгөөсэй!!! Бодит байдал дээрээ ийм л байна...

-Авилгалчдын өөдөөс гаргах хуруу надад байвч
Алтан гулдмай дээр зогсох тэднээс нуруу намдаж байна #Хилэн юмаа.


Бичлэг үзэх: