Буяндэлгэрийн Мөнхчимэг
08 сарын 02, 2021
Манай бөх 18:05 цагаас шөвгийн дөрөвт 2019 оны Африк тивийн дөрвөн удаагийн аварга, гурав дахь олимпдоо орж буй Нигерийн Блессин Обарудудутай барилдлаа. 7:2 харьцаатайгаар ялагдаж маргааш өглөө хүрэл медалийн төлөө дагаж барилдахаар болж байна.
С.Батцэцэг шөвгийн наймд 2020 оны Европын аварга Оросын Ханум Велиевыг 8-5 харьцаагаар хожиж шөвгийн дөрөвт шалгарлаа.
Эхний үед Велиев С.Батцэцэгийг дэвжээнээс гаргаж нэг оноо авсан бол хоёрдугаар үед С.Батцэцэг хоёр удаа унаж шидэн ард нь гарч найман оноо авснаар хожлоо.
Оросын бөх онооны зөрүүг нэмж гурван оноо авсан цаг дуусаж барилдаан өндөрлөсөн.
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -68 кг жинд зодоглосон С.Батцэцэг эхний шатанд дэлхийн аваргын мөнгөн медальт Францын Кумба Ларрокийг 3-4 харьцаагаар хожлоо.
С.Батцэцэгийн хувьд эхний үед 1-0 харьцаагаар хожигдож, нэг торгуультай, хоёрдугаар үед дахин хоёр оноо алдаад байсан ч үе дуусахаас 20 секундийн өмнө мордож унаган дөрвөн оноо авч улмаар даралтаар цэвэр яллаа.
Тэрээр шөвгийн наймд 2020 оны Европын аварга Оросын Ханум Велиеватай барилдана.
Өдгөө 31 настай С.Батцэцэг гурав дахь олимпдоо оролцож байгаа бөгөөд Лондонгийн олимпын хүрэл медальтай дэлхийн хошой аварга билээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.