Сонгинохайрхан дүүрэгт алга болсон охидыг олжээ

Л.Дэлгэрмаа
08 сарын 19, 2021

СХД-ийн 36-р хороонд байрлалтай Улаан чулуутын эцэст амьдардаг бага насны хоёр охин өчигдөр орой хүнсний дэлгүүр орохоор гараад одоог хүртэл олдоогүй байна.

Дүүргийн цагдаагийг хэлтэс, гэр бүлийн хамтаар эрэн хайж байна. Хамгийн сүүлд Москва хороолол орчимд байрлах Номин дэлгүүрийн ойролцоо харсан гэх мэдээлэл ирсэн ч охид олдоогүй байгаа юм.

Тиймээс бага насны хоёр охиныг харсан үзсэн хүмүүс 86220121, 99043319, 102 дугааруудад холбогдохыг хүслээ.


14:00 Дүүргийн цагдаагийн хэлтэс, гэр бүлийн хамтаар хайсны эцэст  охидыг олсон гэв. Холбогдох хүмүүс гэрт нь хүргэж өгч байна гэж мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

цагдаа эрэнсурвалжлах

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.