Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан 512 бөхийн барилдаан болж буй. 

Тов гарсан өдрөөс л хэл амны бай болсон уг барилдаантай холбоотой элдэв сонин явдал тасрахгүй бололтой. 

Допингийн хэргээр барилдах эрхээ хасуулсан Э.Оюунболд аваргын эрх сэргэсэн хэмээн барилдах болсон нь олон ч бөхийн эсэргүүцэлтэй тулгарав. Эцэст нь Ц.Содномдоржийг амлаж, өвдөг шороодуулснаар бөхийн сонирхогчдын дунд томоохон маргаан, шуугиан дэгдээгээд авлаа.

Бөхчүүдийн маргаан өрнөж дуусаагүй байтал олны хэсгээс холгүй бие засаж зогсоо бөхийн дүрс телевизийн дуранд өртөж бөхчүүдийн тухай сөрөг яриа цахим орчинд дэгдээд байна.

"Жирэмсэн эмийн шээх газраас хол очиж чадахгүй байж өв соёл, үнэт зүйл ярина аа ", "Тэртээ тэргүй гараа угаахгүй малгайгаа өмсөх байж хүнд бариулж даналзаж юу хийнэ ээ, чааваас" гэж дургүйцлээ илэрхийлсэн хүмүүс цөөнгүй байлаа. 

Бөхийн холбооноос уг асуудал дээр мэдэгдэл гаргаагүй ч уг бөхөд арга хэмжээ авсан сурагтай.