Коронавирусын дельта хувилбарыг дэлхийн улс орон бүрийн эрдэмтэд судалсаар байна. Одоогоор энэхүү шинэ хувилбарын тухай сайн, муу мэдээ хэд хэдэн дэлхий дахиныг баярлуулж бас түгшээгээд буй.


1. Дельта бусад хувилбараасаа  илүү хурдацтай халдвар тараадаг

АНУ-ын Лундквист хүрээлэнгийн судлаач, доктор Лорен Миллерийн хэлснээр дельта хувилбар нь агаарт илүү их цацагддаг учир олон хүнд халдварлахад хялбар байгаа гэнэ. Мөн тэрбээр  "Энэ хувилбар нь хүний амьсгалын замын эсэд хурдан наалддаг. Тиймээс анхны хувилбарыг бодвол тун бага хэмжээний вирусээр халдвар тархаж байна" гэжээ. 


2. Вакцин хийлгээгүй хүмүүс хүндэрч болзошгүй

Шотландад өнгөрсөн дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын хооронд ковидын 19,000 гаруй батлагдсан тохиолдлыг судалжээ.  

Эрдэмтэд нас, хүйс, эрүүл мэндийн суурь нөхцөл, өвчний хугацаа гэх мэт нийтлэг зүйлсээр ангилахад дельта хувилбараар өвчилсөн өвчтөнүүдийг эмнэлэгт хэвтэх эрсдэл өндөр байгааг тэмдэглэжээ.

Мөн Сингапурт хийсэн сүүлийн судалгааны үр дүн  альфа хувилбартай харьцуулахад эрчимт эмчилгээний тасагт хэвтэх болон нас баралт өндөр байгааг нотолсон байна.

Эрдэмтэд дельта хувилбар хүмүүсийг хүндээр өвчлүүлж байна уу эсвэл суурь өвчтэй, вакцин хийлгээгүй хүмүүс л хүндээр тусч байна уу гэдгийг одоогоор тодорхойлж чадахгүй байгаа ажээ. 

3. Ковидын вакцинууд дельта хувилбарын эсрэг 

Олон улсын судалгаанаас үзэхэд вакцин нь эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдлийг эрс бууруулдаг. Гэхдээ вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд дельта хувилбараар шинж тэмдэггүй эсвэл хөнгөн хэлбэрээр өвчлөх магадлал өндөр байгаа аж. 

Ковидын хүндрэлээр хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дийлэнх хувь вакцинд огт хамрагдаагүй хүмүүс байгаа гэж улс орон бүрийн эмч нар хэлж байгаа аж. Тухайлбал Вашингтоны Их Сургуулийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах эмнэлгийн дэд захирал, доктор Абир Хуссей "Одоогоор эмнэлэгт хэвтэж эмчлүүлж буй  өвчтнүүдийн ихэнх нь вакцинд хамрагдаагүй" гэж мэдэгджээ.

АНУ-ын судлаач, доктор Лорен "дархлаа суларсан" хүмүүст эмнэлэгт хэвтэх ноцтой шаардлага тулгарч байгаа тул ковидын эсрэг вакцин хийлгэх шинэ удирдамжийг гаргах цаг болсон" гэж үзэж байгаа юм. Өөрөөр бол суурь өвчтэй, эмийн эсрэг харшилтай зэрэг эрүүл мэндийн шалтгаанаар вакцинаас татгалзаж байсныг болиулах хэрэгтэй гэж үзсэн байна. 


5. Дельта хувилбараар нь залуус илүү тусж байна
Өсвөр насныхан, залуучууд, дунд насны хүмүүст ковидын тархалт эрчимтэй нэмэгдэж байна. Гэхдээ эрдэмтэд үүнийг дельта хувилбар залуу хүмүүст илүү аюултай юм биш, харин бага насныхан, өсвөр үеийнхэн вакцинд бүрэн хамрагдахгүй байгаатай холбон тайлбарлаж байна.

Олон улсын мэргэжилтнүүд дельта хувилбар нь шинэ аюул заналхийлж байна гэдэгтэй санал нэг байгаа. 

Гэсэн ч ковидын тархалтыг зогсоох "түлхүүр" нь хүн бүрийн хийж чадах зүйл гэж мэдэгдлээ. Өөрөөр бол вакцинжуулалт, маск, хүн хооронд зай барих, гараа угаах нь ковидоос хамгаалах хамгийн шилдэг арга хэвэээр байгааг сануулж байна.

Бид бүгд хэвийн байдалдаа эргэн орохыг хүсч байвал эдгээр үндсэн аргуудыг тогтмол хэрэгжүүлэх ньковидын халдвараас урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах маш хүчирхэг арга юм.


Эх сурвалж: ABC news