Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг саун, бассейн, фитнес, бялдаржуулах төв, амралтын газрууд халдвар маргаашаас ажиллаж эхэлнэ. Эдгээр аж ахуй нэгжүүдийн 400 орчим төлөөлөлтэй Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон Ерөнхий менежер Т.Гантөмөр нар өнөөдөр уулзлаа.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар

“Коронавирусийн халдвар маш хүнд нөхцөл байдлыг бий болгож байна. Хотын удирдлагын зүгээс аль хичээж ажиллаж айгаа. Энэ ч хүрээнд хариуцлагын гэрээ байгуулж байгаа. Хариуцлагын гэрээ бол итгэлцэл, ойлголцлын гэрээ” хэмээн ярилаа.

Уулзалтын үеэр аж нэгжүүдийн төлөөллөөс үйл ажиллагаа нь зогссон үед газрын төлбөр авахгүй байх боломжтой эсэхийг тодруулахад,

Газрын төлбөрийн тухайд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргатай уулзаж, үүнийг шуурхай шийдвэрлэх ямар боломж, бололцоо байгааг эрэлхийлж, нааштай байдлаар шийдэхэд анхаарч, шаардлагатай бол Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж, хэлэлцүүлнэ гэдгээ илэрхийллээ.