Л.Дэлгэрмаа
08 сарын 26, 2021
Зорчигчийн галт тэрэг энэ сарын 27-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар, Улаанбаатар-Дархан Эрдэнэт-Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Чойр-Улаанбаатар чиглэлийн хөдөлгөөнийг цагийн хуваарийн дагуу явуулахаар болжээ.
Дээрх чиглэлүүдийн цагийн хуваарь:
УЛААНБААТАР-СҮХБААТАР ЧИГЛЭЛИЙН 271-Р ГАЛТ ТЭРЭГ
Улаанбаатраас өдөр бүр 10:43 цагт явж Зүүнхараагаар 15:00-15:18, Дархан-1 17:38-17:52 цагт өнгөрч Сүхбаатарт 19:50 цагт ирнэ.
СҮХБААТАР-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 272-Р ГАЛТ ТЭРЭГ
Сүхбаатраас өдөр бүр 07:15 цагт явж, Дархан-1 09:12-09:27, Зүүнхараа 11:45-12:00 цагт өнгөрч Улаанбаатарт 16:30 цагт ирнэ.
УЛААНБААТАР-ДАРХАН-ЭРДЭНЭТ ЧИГЛЭЛИЙН 263/312-Р ГАЛТ ТЭРЭГ
Улаанбаатраас өдөр бүр 263-р галт тэргэнд холбогдон 18:20 цагт явж, Зүүнхараа 22:36-22:52, Дархан-1 өртөөнд 01:06 цагт ирж, 263-р галт тэрэгнээс салж, 312-р галт тэрэг болж, Дархан-1 өртөөнөөс 02:25 цагт явж Эрдэнэтд 07:40 цагт ирнэ.
ЭРДЭНЭТ-ДАРХАН-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 311/264-Р ГАЛТ ТЭРЭГ
Эрдэнэтээс өдөр бүр 18:00 цагт явж, Дархан-1 өртөөнд 23:01 цагт ирж, 264-р галт тэргэнд холбогдон Дархан-1 өртөөнөөс 00:15 цагт явж, Зүүнхараа 02:40-03:00 цагт өнгөрч, Улаанбаатарт 07:20 цагт ирнэ.
УЛААНБААТАР-СҮХБААТАР ЧИГЛЭЛИЙН 263-Р ГАЛТ ТЭРЭГ Улаанбаатраас өдөр бүр 18:20 цагт явж, Зүүнхараа 22:36-22:52 цагт, Дархан-1 01:08-01:45 цагт өнгөрч, Сүхбаатарт 03:45 цагт ирнэ.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.88.126] ・ 2025.12.05 Хариулах
Түг түг гэх дуу сүүлдээ залхуутай
Зочин [66.181.190.119] ・ 2025.12.03 Хариулах
Галт тэрэг сонирхдог хүн хүүхэд байхдаа галт тэрэгний түг түг гэх дуу нь гоё байдаг. Том болоод ирэхээр сонирхдог хэвээрээ ч түг түг гэх дуу нь залхуутай болж ядраадаг
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай