Маргаашнаас Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчилж эхэлнэ. 

Сайд Х.Нямбаатар:

"Зөрчлийн тухай хуулиар ял оноохгүй, шийтгэл оногдуулдаг. Зөрчлийн 76 тэрбум төгрөгийн торгууль байна. Үүний 93 орчим хувь нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсний улмаас торгуулийн шийтгэл оногдуулсан байна. 

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулах буюу нэмэгдэл шийтгэлээр шийтгүүлсэн хүмүүсийн эрх сэргэнэ. Өөрөөр хэлбэл зургаадугаар сарын 24-нөөс өмнө үйлдсэн зөрчил Өршөөлийн хуульд хамрагдана. Энэ хугацаанаас хойш гаргасан зөрчил, гэмт хэрэг хуульд хамаарахгүй" гэв.

Зөрчлийн хуулийн тухайд авто замын торгуулийн шийтгэлийг 10 дугаар сарын 1-ний дотор 50 хувийг төлсөн бол нэг удаа өршөөх юм.