О. Дэлгэрмаа
06 сарын 10, 2021
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д айлчлах үеэр РИА Новости агентлагийн Михайл Струпинскийн “Страна Индустрия” нэвтрүүлэгт оролцож, ОХУ, Монгол Улсын хамтын ажиллагаа хөгжлийн талаар ярилцлага өгсөн юм.
Энэ үеэр ОХУ-ын оролцоотой интеграцчиллын байгууллагуудад элсэх эсэх тухай, Сэлэнгэ мөрний цутгал дээрх усан цахилгаан станц Монголд яагаад хэрэгтэй байгааг тайлбарлаж, Монголд төмөр зам тавих ажилд ОХУ оролцох боломж, хэтийн төлөв, Монголын тал Оросын жуулчдыг татах ямар төлөвлөгөөтэй байгаа талаараа ярилцлаа. Тэрбээр энэ ярилцлагын дараахан ОХУ-ын төрийн албаныхнаас маш том өндөр үнэлгээ авсан юм.
Тус ярилцлагын дараагаас эхлэн түүний дипломат ёс зүй, мэдлэг чадварыг биширсэн хүмүүс олон байв. Шуудхан хэлэхэд энэ Засгийн газрын хамгийн чадвар өндөртэй эмэгтэй сайд гэдэгтэй олон хүн санал нийллээ. Нэг үгээр хэлэхэд Монгол Улсын эмэгтэйчүүд улс төрийн манлайллаараа үлгэр жишээ болж байгааг олон улсад харуулж чадлаа.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-ын БН Буриад Улсын Соёлын сайд С.Б.Дагаева, Монгол Улстай хамтран ажиллах асуудал хариуцсан сайд Д.Ш.Чирипов нар угтан, орос заншлаар хүндэтгэл үзүүлэв. 2021.05.30
Түүнчлэн түүний цэвэрхэн дэгжин үндэсний хувцаслалт, час хийсэн мэдлэгтэй хариулт, төрөлх хэл шигээ Орос хэлээр ярьж, хариулж байгаа нь алдартай сурвалжлагчийг гайхшруулж байсан юм.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн айлчлалын үр дүн Орос, Монголын харилцааны цаашдын хөгжилд сайнаар нөлөөлж байна.
Бичлэг үзэх:
Сэтгэгдэл бичих (5)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [94.72.157.215] ・ 2023.02.21 Хариулах
orsoor tceverhen yarij baina,gehdee saidiin hemjeend gehed denduu hyalbar baina
Зочин [66.181.188.220] ・ 2021.06.11 Хариулах
Албан ёсны хэлэлцээр уулзалтанд орчуулагчаар дамжуулдаг.албан бус уулзалтанд өөрөө тухайн орны хэлээр ярьдаг байх даа
Зочин [66.181.188.220] ・ 2021.06.11 Хариулах
Сэтгэл хангалуун байна.
Зочин [66.181.185.223] ・ 2021.06.10 Хариулах
Баабар худал бичжээ. Уулзалтанд Орос хэлээр ярьж чаддаггүй ойлгохгүй байсан гээд байсан нь худал байна
Зочин [64.119.21.221] ・ 2021.06.10 Хариулах
Сайддаа маш их баярлаж байна. Монгол Улсаа хаана ч төлөөлж чадах чадварлаг хүн гэдгээ баталлаа. Монголынхоо төлөө улам хичээгээрэй.
Санал болгох
1 2027 оноос чихэрлэг ундаа, усанд Онцгой албан татвар ногдуулж эхэлнэ
2 Japan Backs Mongolia Airport Expansion as Uchral Seeks Deeper Ties with Tokyo
3 "Төрийн шагналын тухай" хуулийн төсөл: Шагналын хавтгайрлыг зогсоож, чөлөөт нийгэмд нийцүүлэх шинэчлэл
4 Өмсөх эзэндээ тухтай, элэгдсэн ч эх дэлхийдээ шингэдэг органик дээлээрээ бахархдаг
5 Mongolia, Russia Form Joint Working Group on Western Rail Corridor Feasibility
Холбоотой мэдээ
Нийгэм
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хийн хоолойн асуудлаар “Газпром” компанийн тэргүүн А.Б.Миллертэй уулзлаа
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 06 сарын 03, 2021
English News Section
Japan Backs Mongolia Airport Expansion as Uchral Seeks Deeper Ties with Tokyo
Ч.Сумъяабазар ・ 09 сарын 29, 2026
Миний 17
Mongolia’s Foreign Minister Meets Ramsar Convention Secretary General at COP17
Х.Оргил ・ 08 сарын 17, 2026
Нийгэм
Балба-Төвөдийн хил орчимд түр хугацаанд зорчихгүй байхыг зөвлөв
Ч.Сумъяабазар ・ 08 сарын 28, 2026
Нийгэм
Торонтод гарсан халдлагад монгол иргэд өртөөгүй
Х.Оргил ・ 04 сарын 24, 2018
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
+976 99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот-14201, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, Метро Бизнес Төвийн 1103 тоот
© 2017-2027 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.