Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ. Энэ удаагийн сонгуулиар бид Монгол Улсын 6 дахь төрийн тэргүүнээ тодруулах билээ. 

2019 оны шинэчлэн баталсан Үндсэн Хуулиар Ерөнхийлөгч дөрвөн жилээр хоёр удаа сонгогдох боломжтой байсныг зургаан жилээр нэг удаа сонгогдох зохицуулалтыг хуульчилсан. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

1. Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ;

2. Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно;

3. Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах;

4. Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах;

5. Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах;

6. Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах;

7. Уучлал үзүүлэх;

8. Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;

9. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх;

10.Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;

11. .Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна.

3.Ерөнхийлөгч Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно.

4.Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно.

/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан./