Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр 07 цагаас эхэллээ. Энэ жил Сонгуулийн Ерөнхий хороо цахим шинэчлэлт хийж сонгогчдын ирцийн мэдээллийг шууд дамжуулж байна. 

Өглөөний 10 цагийн байдлаар сонгогчдын 4.22 хувь буюу 80 мянга 800 хүн саналаа өгсөн байна. Багахангай дүүрэг, Орхон аймаг сонгуулийн ирцээр тэргүүлж байна. 

Сонгогчдын идэвхийг насны ангиллаар авч үзвэл 18-25 хүртэлх залуусын ирц тааруу, 70 аас дээш насныхны ирц хамгийн өндөр байна. 

Энэ удаагийн сонгууль хуруун дээр бэхэн тэмдэглэгээ хийх болон коронавирусийн халдвар хамгааллын дэглэмийн дагуу зохион байгуулагдаж буй. 

Ирцийн мэдээллийг шууд авахыг хүсвэл ЭНД ДАРЖ үзээрэй.

Өдрийн 15 цагийн ирцийн мэдээллээр нийт бүртгэлтэй сонгогчдын 25 хувь нь л саналаа өгөөд байна. Саналаа өгсөн иргэдийн насны бүлгээр авч үзвэл 70-аас дээш насныхан хамгийн өндөр буюу 52 хувьтай байгаа бол 20-24 насныхны 12 хувь нь л саналаа өгөөд байна. 

Ерөнхийлөгчийг үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байлгахын тулд:

  • Нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 45 байсныг 50 болгож,
  • Дөрвөн жилээр хоёр удаа сонгогдох боломжтой байсныг зургаан жилээр нэг удаа сонгогдох зохицуулалтыг 2019 онд шинэчлэн баталсан Үндсэн хуулиар хуульчилсан билээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72.2-т “Сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг СЕХ гаргаж, нийтэд мэдээлнэ” хэмээн заасан байдаг.