Малчид, иргэдийн анхааралд:

Ойрын хоногуудад уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Маргааш оройны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэе:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр  бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх орчмоор 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр хүрнэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Өдөртөө аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр хүрнэ. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр хүрнэ. Өдөртөө 18-20 градус дулаан байна.