Альгирмаагийн Энэрэл
01 сарын 09, 2024
ЕБС-ийн I-XII ангийн суралцагчдад зориулсан цахим сорилын систем /soril.eec.mn/ ажиллаж эхэлжээ. Тодруулбал өөрийгөө сорихыг хүссэн сурагч бүр тус систем рүү регистрийн дугаараараа нэвтрэн орж, хувийн мэдээллээ баталгаажуулан, Монгол хэл, Математикийн хичээлээр I, II улиралд эзэмшсэн мэдлэгээ бататгах, сорих, түвшнээ тодорхойлох боломжтой.

Суралцагчид мэдлэг, чадварын түвшнээ тогтоох тус цахим системд өөрийн хүсэлтээр, үнэ төлбөргүй хамрагдах боломжтой бөгөөд сорилын үр дүн суралцагчдад ерөнхий ба даалгавар бүрээр шууд харагдаж, эцэг эх, асран хамгаалагчдад и-мэйл хаягаар нь дэлгэрэнгүй мэдээлэл очих аж.
Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [45.117.35.10] ・ 2025.08.07 Хариулах
Oorigo sorij bolku bhima regstr buruu gd bhima uuln zowl hiiged bhin
Зочин [66.181.161.118] ・ 2024.01.13 Хариулах
Taalagdaj bna
Санал болгох
1 Өмсөх эзэндээ тухтай, элэгдсэн ч эх дэлхийдээ шингэдэг органик дээлээрээ бахархдаг
2 Mongolia, Russia Form Joint Working Group on Western Rail Corridor Feasibility
3 Э Хишгээ: Солонгосын бизнес аялал брэндээ гаргах, гадны туршлага ноу хаугаас суралцах боломж юм
4 ОХУ-ын Төрийн Думын сонгууль: Улс төрийн шинэ дүр зураг ба Монгол туургатнуудын төлөөлөл
5 ХААН Банк худалдааны санхүүжилтийн сургалт зохион байгууллаа