Өнөөдөр зарим замыг түр хязгаарлана

Хүдэрчулууны Хулан
06 сарын 11, 2025

Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан шашин соёлын үйл ажиллагаа зохион байгуулах ажлын хүрээнд өнөөдөр Чингисийн талбайгаас Гандантэгчэнлин хийдийн чиглэлд хүндэтгэлийн жагсаал болно. Жагсаал 21:00 цагт Чингисийн талбайгаас хөдөлж Энхтайвны өргөн чөлөөгөөр баруун дөрвөн зам, баруун дөрвөн замаас Өндөр гэгээн Занабазарын гудамжаар өгсөөд Гандантэгчэнлин хийд хүрнэ.

Хүндэтгэлийн жагсаалын маршрутын дагуу 21:00-22:00 цагийн хооронд Чингисийн талбайгаас Төв шуудангийн уулзвар, Төв шуудангийн уулзвараас баруун дөрвөн зам, баруун дөрвөн замаас Гандантэгчэнлин хийд хүртэлх замыг түр хязгаарлах учир иргэд, олон нийт та бүхэн түр хязгаарласнаас бусад замаар зорчиж, цагдаагийн алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.

Холбоотой сэдвүүд

бурхан багш их дүйчэн өдөр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.