АСТАНА. /TASS/. Бүгд Найрамдах Казахстын Улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг "Халык Кахарманы" буюу “Ардын баатар” цолоор шагнахыг Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев парламентын танхимуудын хамтарсан хуралдааны үеэр санал болгожээ.

Түүнчлэн Казахстаны анхны ерөнхийлөгчид хүндэт сенатчийн статус олгохыг тэрбээр санал болгосон байна. Мөн Астана хотод Назарбаевын дурсгалын хөшөө босгохыг санал болгожээ.  

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болгох шийдвэр гаргасан тухайгаа Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өнгөрсөн мягмар гарагт мэдэгдсэн юм. Тэрбээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, "Нур Отан" намын дарга болон Үндсэн хуулийн зөвлөлийн гишүүн хэвээр үлдэж байгаа юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг