Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
12 сарын 25, 2025
Засгийн газрын 2025 оны наймдугаар сарын 27-ны өдрийн 60 дугаар тогтоолоор “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх тухай” шийдвэрийг баталж, Хөвсгөл аймгийн Мөрөн хотыг Завхан аймгийн Улиастай хоттой хатуу хучилттай авто замаар холбох “Мөрөн–Улиастай чиглэлийн авто замын төсөл”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр болсон билээ.
Тус төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Эдийн засаг, хөгжлийн сайд, Зам, тээврийн сайдын хамтарсан тушаалаар байгуулж, сонгон шалгаруулалтын урилгыг 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр олон нийтэд мэдээлсэн. Тэгвэл авто замыг барих ААН-ийг сонгон шалгаруулах ажлын хэсэг өнөөдөр төслөө таницууллаа.
“Мөрөн–Улиастай” чиглэлийн авто зам нь нийт 261.89 км урттай бөгөөд Мөрөн-Омнугийн даваа (190.2 км), Омнугийн даваа-Тосонцэнгэл (71.69 км) гэсэн хоёр хэсгээс бүрдэх юм байна.
Төслийн анхны хөрөнгө оруулалт 174.5 сая ам.доллар бөгөөд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 593.4 тэрбум төгрөг байна.
Түншлэлийн гэрээний нийт хугацаа 25 жил, үүнээс авто зам барих хугацаа 3 жил байхаар төлөвлөгджээ. Хувийн хэвшлийн түншлэгч нь замын ашиглалт, засвар арчлалтыг хариуцан хэрэгжүүлж, 25 жилийн дараа авто замыг улсад үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх юм.
БИЧЛЭГ ҮЗЭХ:
Шинэ авто замын эхний үе шатанд Хөвсгөл аймгийн Мөрөн, Түнэл, Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг сумдын нутаг дэвсгэр хамрагдах бол хоёрдугаар үе шатанд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Завхан аймгийн Тосонцэнгэл, Тэлмэн сумдыг дамнан баригдана. Энэхүү төсөл нь “Алсын хараа–2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтуудтай бүрэн нийцэж байгаа бөгөөд бүс нутгийн эдийн засгийн интеграцыг дэмжих, хойд болон баруун бүсийн авто замын сүлжээг холбох, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээний урсгалыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой юм.
Төслийг хэрэгжүүлснээр бүс нутгийн төдийгүй улсын хэмжээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн суурь нөхцөл бүрдэж, хот хөдөөгийн хөгжлийн ялгаа буурах, иргэдийн нийгмийн үйлчилгээний хүртээмж сайжрах, шилжилт хөдөлгөөн багасах эерэг үр дүн гарна гэж үзэж байна.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [203.91.115.48] ・ 2026.01.03 Хариулах
Хэзээ эхлэх вэ
Зочин [202.126.90.77] ・ 2025.12.28 Хариулах
Түнэл гэж авчийн. түнэл чинь эсрэг талд нь байрлах сумшдээ.
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай