АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео өнөөдөр Умард Солонгосын Хөдөлмөрийн намын нэгдсэн фронтын хэлстийн эрхлэгч Ким Ён Чольтой уулзахаар Нью-Йорк хотыг зорих аж. Энэ тухай АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн албаны дарга Хезер Науэрт сэтгүүлчдэд мэдэгджээ.

Умард Солонгосын цөмийн зэвсгийг боловсруулах үйл ажиллагаатай холбогдуулан Ким Ён Чолийг АНУ-ын Сангийн яам хориг арга хэмжээний жагсаалтад оруулж байсан юм. Х.Науэртын мэдэгдсэнээр, яриа хэлэлцээ хийхийн тулд хориг арга хэмжээ авсан хүмүүсийн жагсаалтаас түүнийг гаргасан байх магадлалтай юм байна.

“Вашингтон пост” сонины мэдээлснээр, Умард Солонгосын өндөр дээд хэмжээний төлөөлөгч хамгийн сүүлд АНУ-д бараг 18 жилийн өмнө ирж байжээ. 2000 оны 10 дугаар сард тэр үед АНУ-ын Ерөнхийлөгч байсан Билл Клинтон Умард Солонгосын Батлан хамгаалахын хорооны тэргүүн дэд орлогч дарга Чо Мён Рокыг хүлээн авч уулзаж байжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг