Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, СУИС-ийн хүндэт доктор, профессор, монголын дуурийн урлагийн дэг сургалтыг үндэслэгч Гонгорын Хайдавын 90 насны ойг тохиолдуулан "Монголын дуурийн ханхүү" сонгодог урлагийн тоглолт зохион байгуулахаар болжээ. 

Монголын анхны мэргэжлийн дуучин түүний 90 насны ой энэ сарын 21-ний өдөр тохиож байна. Тиймээс БСШУСЯ болон СУИС, ДБЭТ, түүний үе үеийн шавь нар нь хамтран Г.Хайдавт хүндэтгэл үзүүлэх юм. Мөн түүний амьдрал, уран бүтээлийг харуулсан үзэсгэлэн дэлгэж, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах гэж байна. 

Ардын жүжигчин Г.Хайдавт зориулсан “Монголын дуурийн ханхүү” хүндэтгэлийн тоглолтыг Ардын жүжигчин А.Дашпэлжээ найруулж, үе үеийн шавь нар, Монголын соёл урлагийн сор болсон эрхмүүд оролцох юм.