ЖДҮ-ийн асуудал хурцдаад буй энэ үед олон нийт санаа бодлоо илэрхийлж болох өөр өөрсдийн хүрээндээ илэрхийлсээр байна. Тэгвэл сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.  

Монгол улс улстөрчдийн АТМ биш шүү

Энэ УИХ ыг тараагаад ээлжит бус сонгууль зарлана гэхээр зарим иргэд "Баахан зардал болно. Улс хохирно" гэх юм. Улстөрчид тэртээ тэргүй бидний татварын мөнгөөр тоглоод дууссан шүү дээ. НДШ төлсөн мөнгийг нь Ундраагийн банк аваад тоглочихсон. Тэрбайтугай бидний нас барсан хүмүүсийн нэр дээр тэтгэвэр авсан нь бас баригдсан шүү дээ. Нүүрс зарсан мөнгийг чинь хэдхээн гэр бүл хувааж идээд та бидэнд юу ч наалдахгүй байгаа. Тэднийг дахиад тэжээгээд суух нь улсын зардлыг хэмнэсэн явдал биш. Иргэн та өндөр хүүтэй зээл аваад улстөрчид нь бага хүүтэй зээл аваад бидэнд хүүлж байна шүү дээ. Сонгуулийн зардал хэмнэж эднийг хэвээр нь өндөр суудалд нь суулгаад байвал тэд улам л идэж шамшигдуулна. Үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Юун улсын зардал хэмнэх. Ингэж тархиа угаалгаж болохгүй. Монголын ард түмэн үеийн үед татвараа төлсөөр ирсэн. Харин улстөричд бидний татвараар тоглож байна.
МОНГОЛ УЛС улстөрчдийн АТМ (бэлэн мөнгөний машин ) биш шүү.