Менторшип хөтөлбөр гэж юу вэ?

Peak.mn
08 сарын 07, 2023

Монгол Улсад жижиг, дунд бизнес эрхлэгчид амжилттай үйл ажиллагаа явуулах орчин нөхцөл хангалтгүй байгаа тухай өмнөх нийтлэлдээ дурдаж байсан. Тиймээс сүүлийн жилүүдэд тус салбарыг дэмжих төрөл бүрийн арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд тасралтгүй хэрэгжсээр байгаагийн нэг нь Голомт банкнаас хэрэгжүүлдэг “Менторшип” хөтөлбөр юм. Энэ удаагийн нийтлэлээрээ тус хөтөлбөрийн талаар онцлон танилцуулах гэж байна.

Голомт банк жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа амжилттай өргөжүүлэхэд нь зөвлөн дэмжих зорилгоор Менторшип хөтөлбөрийг 2022 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрт Голомт банк болон Монголын томоохон компаниудын үүсгэн байгуулагч, удирдлагууд ментороор ажиллан жижиг, дунд бизнесүүдтэй туршлага мэдлэгээ хуваалцаж, зөвлөх үйлчилгээний мэргэжилтнүүд байгууллагын үр дүнгийн стратеги менежментийг сайжруулахад чиглэсэн сургалтуудыг явуулахаас гадна банкны зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр хөтөлбөрт хамрагдагч байгууллагуудын үйл ажиллагааг богино хугацаанд, оновчтой хөгжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг авч хэрэгжүүлдэг билээ.

Менторшип хөтөлбөрт хамрагдсанаар...

* Стратегийн зөвлөгөө

Зөвлөх үйлчилгээний мэргэжилтнүүдийн зүгээс хөтөлбөрт хамрагдаж буй брэндийн стратеги төлөвлөгөө, бизнес модель, үйл ажиллагааны процесс менежмент, бүтэц зохион байгуулалт болон гүйцэтгэл, үр дүнгийн менежментийг тодорхойлж, маркетинг, сошиал медиа идэвхжүүлэлтийг сайжруулах төлөвлөгөөг гарган чиглүүлж ажилладаг. Мөн шинээр тодорхойлсон зорилт, төлөвлөгөөнд хүрэхэд тухайн байгууллагын хүний нөөц чухал үүрэгтэй тул ажилтан бүрийн зорилгыг тодорхойлох сургалтыг давхар зохион байгуулж, байгууллагын ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг билээ.

* Борлуулалтын орлого

Голомт банкны зүгээс хөтөлбөрийн хүрээнд бэлтгэн нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчдийг холбох замаар бизнесүүдэд хамтран хөгжих боломжийг нээж өгдөг нь харилцан ашигтай, тогтвортой бизнесийг цогцлооход дэмжлэг болоод зогсохгүй богино хугацаанд, борлуулалтын орлогоо нэмэх шинэ боломжийг олгодог. Мөн хариуцсан ментор нь тухайн байгууллагын борлуулалтын суваг болон бүтээгдэхүүний зах зээлд хүрэх гарцыг хөгжүүлэхэд давхар анхаарч ажилладаг.

* Санхүүгийн дэмжлэг

Голомт банкнаас шаардлагатай тохиолдолд хөтөлбөрт сонгогдсон байгууллагуудад тохирох бизнесийн зээлийг санал болгон олгодог.

Менторшип-2022 хөтөлбөрийн хүрээнд оролцогч байгууллагат богино хугацааны сайжруулалтыг хийж, тухайн үеийн борлуулалтыг өмнөхөөсөө 10 дахин өсгөсөн.

Өмнөх онд хэрэгжсэн Менторшип-2022 хөтөлбөрт Бурамхан брэнд, Эх Тэрэлж амралт, Мовьёос брэнд зэрэг 3 байгууллагыг хамруулсан бөгөөд энэ жил Менторшип хөтөлбөрийг дахин хэрэгжүүлж, илүү олон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, чиглүүлэхээр төлөвлөөд байна

Холбоотой сэдвүүд

голомт банк голомт2023