Venom кино  Spider-Man: Homecoming болон Marvel кино ертөнцтөй холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч жүжигчин Том Харди тийм ч сайн талын, сайхан баатрын дүр бүтээхгүй гэхээр шүтэн бишрэгчдэд нь хүнд туссан бололтой.  

Ирэх аравдугаар сард нээлтээ хийх Venom киноны сурталчилгааны трэйлер 12 цагийн өмнө гарчээ. Трэйлерт Том Харди буюу Эдди Брок мотоциклтай хүмүүсийг хөөж, лабораторийн нууц туршилтад орж байгаа нь харагдана. Үүнээс нэг л зүйл тодорхой байгаа нь өнгөрсөн зун гарсан Homecoming шиг өнгөлөг, хөгжилтэй, өсвөр насныханд зориулсан кино биш байна. 

Трэйлерийг Youtube-ээр үзэх