Х.Оргил
09 сарын 24, 2018
Санхүүгийн зохицуулах хорооноос "Мандал даатгал” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцсон байна.Ингэснээр тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг энэ сарын 24-ний өдрөөс эхлүүлэх зөвшөөрлийг бичгээр олгосон ажээ.
Тус компани нь нийт хувьцааныхаа 25 хувийг олон нийтэд санал болгож 7.4 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн юм. Энэ нь олон нийтэд санал болгосон дүнгээс 23 хувиар давж ирсэн дүн гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.