МАН-ын Удирдах зөвлөл хэнийг УИХ-ын дарга болгох асуудлаар өнөөдөр хуралдана

Б.Баясгалан
01 сарын 31, 2019

УИХ-ын даргад нэр дэвшигчийг өнөөдөр сонгохоор МАН-ын Удирдах зөвлөл хуралдаан зарлажээ.

Өнгөрсөн мягмар гарагт УИХ ээлжит бусаар хуралдаж, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлж, УИХ-ын батласан хуулийн дагуу УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дараагийн даргыг Сар шинийн баяраас өмнө томилно хэмээж буй юм.

Уг асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 14.30 цагаас хуралдахаар зарласан байна.

Холбоотой сэдвүүд

ман удирдах зөвлөл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.