Малын гоц халдварт өвчин дэгдэхээр урдчилан сэргийлж нийслэлийн ойролцоо малтай иргэдийг шалгаж эхлээд байна. Улаанбаатарын ойролцоо зөвшөөрөөгүй бүсэд мал маллаж байгаа иргэдэд шаардлага хүргүүлж, бүсээс гаргахаар болжээ. 

Шийдвэрийн дагуу   Чингэлтэй дүүргийн Онцгой комиссоос 10 дугаар сарын 01-ний дотор уг ажлыг хэрэгжүүлэхээр болсон. Чингэлтэй дүүргийн 16,17,19-р хорооны нутаг дэвсгэрийг 38 өрхөд шаардлага өгчээ. Хамтарсан ажлын хэсэг өрх бүрээр явж, адуу 3, үхэр 566, хонь 146, ямаа 411 нийт 1126 толгой мал байршиж байгааг тогтоожээ.