МАХН, Монголын ногоон намтай эвсэж, УИХ-ын сонгуульд АН, МАН-ын эсрэг өрсөлдөх гэрээ байгуулав

Б.Баясгалан
01 сарын 15, 2020

МАХН, Монголын ногоон намууд өнөөдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Тус намууд МАН болон АН-ын аль аль нь 2020 оны сонгуульд дангаараа ялан төрийн эрх барих эрхгүй хэмээн үзэж, УИХ-ын сонгуульд эвсэл байгуулан оролцохоор тус гэрээг байгуулж буй аж.

Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсны дараа Монголын ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганхуяг "Манай нам Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 3 дахь хүчний нам. МАН, АН-ын эсрэг УИХ-ын сонгуульд оролцох бололцоотой МАХН-тай хамтран ажиллаж буйдаа баяртай байна" гэв.

Харин МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга "Манай хоёр нам эвсэл байгуулан сонгуульд оролцоно. Тус эвсэлд АН, МАН-аас бусад намууд нэгдэн оролцох боломжтой" хэмээлээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.