Алдарт “Louvre”-ийн музейн пирамидыг бүтээсэн домогт Хятадын архитектор нас баржээ

Дэлхийн хамгийн гайхалтай барилга байгууламжийг зохион бүтээсэн шилдэг архитекторуудын нэг Йох Минг Пи 102 насандаа өөд болжээ. Энэ талаар түүний хүү Ли Чунг Пэй мэдэгдсэн байна. 

Йох Минг Пи 1935 онд Хятадын Иe Мин Пийд төрсөн бөгөөд АНУ руу нүүж, Харвардын Их сургуульд архитекторын чиглэлээр суралцаж, 1955 он гэхэд өөрийн компанийг нээсэн байна. 

Тэрбээр Францын Ерөнхийлөгч Франсоа Митеран "Луврын /Louvre/-ийн музей"-н пирамидыг бүтээлгэхээр нууцаар сонгосон архитекторч гэдгээрээ олонд алдаршсан байна. 

Алдарт уран бүтээлч 1989 онд Парис дахь Луврын музейн шилэн пирамидыг бүтээж дуусгажээ. Тэрээр Франц гаралгүй, мөн уг пирамид нь 12 дугаар зууны өмнөх үеийн хүрээлэн буй ордонтой харьцуулахад эрс тэс орчин үеийн загвартай гэдгээр ихээхэн маргаан дэгдээсэн юм. Гэвч энэхүү бүтээл нь түүний нэрийн хуудас болж чаджээ.

Мөн түүний нэр хүндтэй төслүүдэд Дорчерс Массачусетс мужийн Жон Кеннеди номын сан, Колорадо мужийн Болдер дахь Цаг уур судалгааны үндэсний төв, Вашингтон дахь Урлагийн үндэсний галерейн зүүн жигүүр, Даллас хотын танхим зэрэг дэлхийн бусад олон барилга, музей багтдаг.



Эх сурвалж: nextshark.com